Засгийн газар 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг хэлэлцэж, баталжээ.
Жилийн өнгө тольдох хаврын төвийн бүсийн “Дүнжингарав” уралдаан ирэх гуравдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын нутагт Цагаан хөтөлд болно. Үүний дараа гуравдугаар сарын 12-нд Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад хаврын бүсийн уралдаан болнох аж.
Харин зуны бүсийн уралдаан долдугаар сарын 28-30-ны хооронд Улаанбаатар хот /Хүйн долоон худаг/ Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгуудад зохиогдохоор болжээ.
УРАЛДААНЫ ХУВААРЬ:
2017.03.05
- “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан.
- Хаана: Төв аймаг, Аргалант сум.
2017.03.12
- Хаврын бүсийн уралдаан
- Хаана: Хөвсгөл, Говь-Алтай
2017.07.28-30
- Төвийн бүсийн зуны уралдаан
- Хаана: Улаанбаатар хот, Хүй долоон худаг
2017.07.28-30
- Хойд бүсийн хурдан морины уралдаан
- Хаана: Сэлэнгэ аймаг
2017.07.28-30
- Говийн бүсийн зуны уралдаан
- Хаана: Дундговь аймаг
2017.07.28-30
- Хангайн бүсийн зуны уралдаан
- Хаана: Өвөрхангай аймаг
2017.07.28-30
- Баруун бүсийн зуны уралдаан
- Хаана: Увс аймаг