Гал тахиа жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг зөвхөн битүүний өглөө “Бөхийн өргөө”-ний кассаар худалдах юм.
Харин аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдааныг 1000-3000 төгрөгөөр үзэх боломжтой.