8o
Улаанбаатар хот
mobile menu

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас Улсын сайн малчин төрлөө

2017-02-25 21:44:43

УИХ-ын намрын чуулган завсарласантай холбоотойгоор их хурлын гишүүн З.Нарантуяа тойрогтоо ажиллаж байгаа билээ. Тэрээр Завхан аймгийн 18-р тойргоос сонгогдсон бөгөөд тойргийнхоо иргэдтэй уулзаж, их хурлаар батлагдсан хууль тогтоомжийн талаар танилцуулж сурталчилснаас гадна, гишүүн болсноос хойш үүрэгт ажлаа хэрхэн гүйцэтгэж ирсэн талаараа сонгогчиддоо тайлан тавьсан юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2-р сарын 24-ний билэгт сайн өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас Улсын сайн малчнаар шалгарсан С.Пүрэв гуайд шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Улсын сайн малчин С.Пүрэв нь удам дамжсан малчин бөгөөд хувийн мал ахуйгаа таван төрлөөр өсгөснөөс гадна цөм сүрэг гэж нэрлэгддэг сартуул омгийн хоньд маллаж ирсэн арвин туршлагатай хүн юм. Завхан аймгийн хувьд энэ жил өнтэй сайхан өвөл болж буй бөгөөд улсын сайн малчин 6, алтан төлийн эзэн 6, аймгийн аварга малчин 90 шалгарчээ.

Малчдын хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс бодлогын түвшинд онцгой анхаарах шаардлагатайг онцолж, энэ тал дээр идэвх санаачлагатай ажиллахыг УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас хүсэж байлаа.

Хууль сурталчлах, ажлын тайлангаа танилцуулах З.Нарантуяа гишүүний уулзалт Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргаз суманд үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл