Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлдөг. Энэ сард 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч татвар төлбөрөө төлөх хуваарьтай байсан. Нийт 86,744 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай байдаг аж. Татвар төлөх хугацаа өчигдөр дууссан. Тээврийн хэрэгсэл эзэмшигч заасан хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Захиргааны хуулийн 32.1-д зааснаар 8,000 төгрөгөөр торгох заалттай. Мөн Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т зааснаар хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, албан тушаалтныг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц төгрөгөөр торгохоор заасан байдаг аж.