8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-02-26 09:37:50

2017 оны 02 дугаар сарын 26-ны 08-20 цаг хүртэл

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Шинийн 1-нд нутгийн төв хэсгээр, шинийн 2-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч төв, зүүн зүгийн нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2017 оны 02 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор,  Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Дархадын хотгор, Ерөө голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус  хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  5-10 метр.  2-4 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2017 оны 02 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

   27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст, 3 сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.   Салхи 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч шороон болон цасан шуурга. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл