Чуулганы хуралдааны үеэр гишүүд бие бие рүүгээ дайрах, элдвээр хэлэх явдал байдаг л үзэгдэл болж. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Зам тээврийн сайд М.Зоригтыг “яамаа порно студи болгочихлоо” хэмээн ихэд эгдүүцжээ. Тэрбээр Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр, “Өчигдөр зам тээврийн ослоор гурван хүн нас барсан гэж байна. Тэр зам тээврээ хариуцдаг яам нь юу хийж байна вэ. Анхаардаг юм уу. Сайд нь бараг яамаа порно студи болгочихлоо” хэмээжээ. Ийн ярьж байтал УИХ-ын дарга З.Энхболд түүнийг “сонгуулийн хууль хэлэлцэж байхад хамааралгүй зүйл ярилаа” хэмээн яриаг тасалсан байна. Харин үүний хариуг М.Зоригт "битаан"-аар нь барьжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Наад битаан чинь үдээс өмнө чуулганд ирж битаандчихаад алга болсон. Дахиж орж ирээгүй. Битаан зураг ойлгох биш. Битаан л юм даа" гэсэн байна.
Д.Ганбат: Зам тээврийн сайд яамаа порно студи болгочихлоо
2015-12-25 14:34:00