8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын ард түмний заяа буяныг даатган мандал өргөх ёслол үйлдэнэ

2017-02-26 15:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын удирдлагууд шинийн нэгэнд буюу хоёрдугаар сарын 27-ний 09:10-.09:40 цагийн хооронд “Гандантэгчинлэн” хийдэд Монголын ард түмний заяа буяныг даатган мандал өргүүлнэ.

Мандал өргөх ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм.

Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд "Шимийг авах" гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг 3 тэргүүтнийг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодьтойгоор болон сэтгэлээрээ хувиргаж өргөдөг.

Мандалыг өргөхдөө зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад баруун гарын алгаар гадагш олонтаа арчихын сүжгийг адистэтийг олохын сүжиг үүсгэх ёстой. Мандал өргөхдөө "Ум базар ума аа хум ум базар рэхэ аа хум идам гүрү радна мандала хам ниря даяа ми" хэмээн сэтгэлдээ уншин зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад баруун гарын алгаар гадагш олонтаа арчих байдлаар хилэнц түйтгэрийг арилгах сүжиг үүсгэх ёстой гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл