8o
Улаанбаатар хот
mobile menu

Тахиа жилийн цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс

2017-02-26 22:59:00
Жилийн бүх харшийг засан мөрөө гаргах ёсон

Хүмүүний тахиа жилийн хөлөл

Суудал /хүйс

Төрсөн он

Гал

Эр

2016 2008 2000 1992 1984 1976 1968 1960 1952 1944 1936 19281920 1912 1904

Эм

2012 2004 1996 1988 1980 1972 1964 1956 1948 1940 1932 1924 19161908 1900

Шороо

Эр

2015 2007 19991991 1983 1975 1967 1959 1951 1943 1935 1927 1919 1911 1903

Эм

2013 2005 19971989 1981 1973 1965 1957 1949 1941 1933 1925 1917 1909 1901

Төмөр

Эр

2014 2006 1998 1990 1982 1974 1966 1958 1950 1942 1934 1926 1918 1910 1902

Эм

Огтор-гуй

Эр

2013 2005 1997 1989 1981 1973 1965 1957 1949 1941 1933 1925 1917 1909 1901

Эм

2015 2007 1999 1991 1983 1975 1967 1959 1951 1943 1935 1927 1919 1911 1903

Ус

Эр

2012 2004 19961988 1980 1972 1964 1956 1948 1940 1932 1924 1916 1908 1900

Эм

2016 2008 2000 1992 1984 1976 1968 1960 1952 1944 1936 1928 1920 1912 1904

Уул

Эр

2011 2003 19951987 1979 1971 1963 1955 1947 1939 1931 1923 1915 1907 1899

Эм

2009 2001 19931985 1977 1969 1961 1953 1945 1937 1929 1921 1913 1905 1897

Мод

Эр

2010 2002 19941986 1978 1970 1962 1954 1946 1938 1930 1922 1914 1906 1898

Эм

Хий

Эр

20092001 19931985 1977 1969 1961 1953 1945 1937 1929 1921 1913 1905 1897

Эм

2011 200319951987 1979 1971 1963 1955 1947 1939 1931 1923 1915 1907 1899

Тайлбар: Төмөр, Мод суудлын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүний он адил болно. 

Тахиа жилийн цагаан сарын шинийн нэгэнд мөрөө гаргах ёс

Гал хөлөлд суусан 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113 настай эрчүүд, 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эмэгтэйчүүд зүүн урагш гарч, урдаас ирнэ. Засал: Галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж гал гаргаж (шүдэнз зурах), тарнийг усанд урьж зүүн хойш, баруун зүгт цацна. Тарни:Ум базар дагий ний базар еэ мамаа бизаяа суухаа.

Шороо хөлөлд суусан 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эрчүүд, 4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эмэгтэйчүүд цог хийморийн зүгт “огторгуйн хар нохойн ам”таарч буй тул баруун хойшоо гарч, нар зөв тойрч баруун урдаас ирнэ. Засал: Шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн, зүүн урд зүг рүү цацна. Тарни:Ум бадма дагиний хум ма маа бизаяа суухаа.

Төмөр хөлөлд суусан 3, 11, 19, 27, 35, 43, 51, 59, 67, 75, 83, 91, 99, 107, 115 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд баруун урагш гарч, баруунаас ирнэ. Засал: Төмрөөс үл гэмтэнэ хэмээн сэтгэж, төмөрт хүрээд, тарнийг галд урьж, хойт, урд зүг рүү цацна. Тарни:Ум радна дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Огторгуй хөлөлд суусан  4, 12, 20, 28, 36, 44, 52, 60, 68, 76, 84, 92, 100, 108, 116 настай эрчүүд, 2, 10, 18, 26, 34, 42, 50, 58, 66, 74, 82, 90, 98, 106, 114 настай эмэгтэйчүүд зүүн хойш гарч, нар зөв тойрч, баруун хойноосоо ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацна. Тарни:Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа.

 Ус хөлөлд суусан 5, 13, 21, 29, 37, 45, 53, 61, 69, 77, 85, 93, 101, 109, 117 настай эрчүүд, 1, 9, 17, 25, 33, 41, 49, 57, 65, 73, 81, 89, 97, 105, 113, 121 настай эмэгтэйчүүд зүүн гарч, зөв тойрч хойноос ирнэ. Засал: Усанд осолдохгүй хэмээн сэтгэж цас, гол дээгүүр гараад, тарнийг шороонд урьж, баруун, зүүн хойт зүг рүү цацна. Тарни: Ум гарма дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Уул хөлөлд суусан 6, 14, 22, 30, 38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 110, 118 настай эрчүүд, 8,  16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 104, 112, 120 настай эмэгтэйчүүд баруун хойш гарч, зүүн хойноос ирнэ. Засал:Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж шороо, чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэж, тарнийг модонд урьж, урд, хойт зүг рүү цацна. Тарни:Ум будда дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Мод хөлөлд суусан 7, 15, 23, 31, 39, 47, 55, 63, 71, 79, 87, 95, 113, 121 настай эрчүүд, мөн насны эмэгтэйчүүд хойшоо гарч,  зүүн зүгээс ирнэ. Засал: Модноос  гэмтэхгүй хэмээн сэтгэж, модонд хүрч, тарнийг төмөрт урьж, баруун урагш, баруун хойт зүг рүү цацна.Тарни: Ум базар дагий ний хум мамаа бизаяа суухаа.

Хий хөлөлд суусан 8, 16, 24, 32, 40, 48, 56, 64, 72, 80, 88, 96, 114 настай эрчүүд, 6, 14, 22, 30,  38, 46, 54, 62, 70, 78, 86, 94, 102, 120 настай эмэгтэйчүүд урагш гарч, нар зөв тойрч зүүн урдаас ирнэ. Засал: Салхи шуурга, шороо, чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, тарнийг модонд урьж, баруун хойт, баруун урд зүг рүү цацна. Тарни: Ум базар падма мамаа бизаяа суухаа.

Мөрөө гаргахдаа “Ялж Төгс Нөгчсөн Түүнчлэн Ажирсан Дайныг Дарсан Үнэхээр Туулсан Бурхан өдрийн  тоо, гүйгч од, өнийн хаанаа мөргөмүй. Ум агаа. ни ни. га ни. а жи лаа. ман даа лээ. ман даа лээ. ма ей суухаа. Өдөр болгон буян болой. Гүйгч одон бүгд сайн болой. Дайныг Дарсан бүгд цувралаас хагацсан. Бурхан бүгд рид хувилгаан ихтэй. Үнэн хийгээд үнэн үг эдгээр бээр гариг, одон, өдрийн муу гэм бүгд амирлах болтугай. Санасан хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай” хэмээн өгүүлвээс “Гариг, од, өдрийн муу гэм бүгд амирлах болой“ хэмээн номлосон болой. Учир иймд цагаан сарын шинийн нэгэнд жил, сар, өдөр, цаг хийгээд бусад жил орох, мэнгэ голлох, суудал давхарлах тэргүүтэн махбодын харш нөлөөнд орохгүй хэмээн сэтгэж, дээрхи номыг уншин, бясалгаваас ач тус, адис жинлав нь сэтгэшгүй хэмээн өмнийн мэргэд чухалчлан айлдсан болой.

Нэгэн зүйл. Төрсөн билгийн жил хийгээд насаа зөв тогтоох арга

Аргын оныг билгийн жилд, билгийн жилийг аргын онд шилжүүлэхэд доорхи хүснэгтийг ашиглана. Хүснэгтэд буй тоонууд нь жарны доторхи жилийн дугаар болно.

Тэр дугаар нь тухайн жил болон түүний махбода хоёрын уулзвар дээр буй.

Махбода

жил

Гал

Шороо

Төмөр

Ус

Мод

Туулай

1

13

25

37

49

Луу

50

2

14

26

38

Могой

51

3

15

27

39

Морь

40

52

4

16

28

Хонь

41

53

5

17

29

Бич

30

42

54

6

18

Тахиа

31

43

55

7

19

Нохой

20

32

44

56

8

Гахай

21

33

45

57

9

Хулгана

10

22

34

46

58

Үхэр

11

23

35

47

59

Бар

60

12

24

36

48

 

Жарны тооллын билгийн жилийг аргын онд шилжүүлэх арга

                Одоо билгийн жилийг хүснэгт ашиглан аргын онд шилжүүлэх хялбар аргыг зохиоё.

                Жарны дугаарыг a, жилийн дугаарыг b, билгийн жилд харгалзах оныг  о үсгээр тэмдэглэе.

                Билгийн жилийг аргын онд шилжүүлэх томъёо нь:

                o=1026+(a-1)*60+b болно.

                Жишээлбэл: XYI жарны гал морин жилийг аргын онд шилжүүлье. Жарны дугаар нь a=16, Хүснэгтээс харвал гал морин жил нь b=40

                o=1026+(a-1)*60+b=1026+(16-1)*60+40=1026+900+40=1966

буюу 1966 он болж байна.

Аргын оныг жарны жилд шилжүүлэх арга

Одоо аргын оныг билгийн жилд шилжүүлэх аргыг зохиоё.

Тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ногдвор дээр 1-ийг нэмбэл олох билгийн жилийг харъяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно.

1962 оныг билгийн жилд шилжүүлье.

1962-1026=936. 936:60=15(36). 36 нь билгийн жилийн дугаар. Хүснэгтээс харвал 36 дугаартай жил нь усан бар байна. 15+1=16. усан бар жилийг харъяалах жарны дугаар 16 буюу 1962 он нь XYI жарны усан бар жил болж байна. Дээрхи хоёр аргаар төрсөн жилээ олж болно.

Нэгэн зүйл. Монгол зурхайн ёсоор 122 жилийн цагаан сар хэдүйд эхлэснийг мэдэх хүснэгт

Шинийн нэгэнд аргалзах аргын он, сар, өдөр

Билгийн жилийн нэр

Шинийн нэгэнд харгалзах гараг

1896.02.14

* Гал бич

Сугар

1897.02.02

Гал тахиа

Ангараг

1898.02.21

Шорон нохой

Сумъяа

1899.02.11

Шороон гахай

Санчир

1900.02.01

Төмөр хулгана

Бархасвадь

1901.02.20

Төмөр үхэр

Буд

1902.02.09

Усан бар

Адъяа

1903.01.29

Усан туулай

Бархасвадь

1904.02.17

Модон луу

Буд

1905.02.05

Модон могой

Адъяа

1906.02.24

Гал морь

Санчир

1907.02.13

Гал хонь

Буд

1908.02.03

Шороон бич

Сумъяа

1909.02.21

Шороон тахиа

Адъяа

1910.02.10

Төмөр нохой

Бархасвадь

1911.01.31

Төмөр гахай

Ангараг

1912.02.19

Усан хулгана

Сумъяа

1913.02.07

Усан үхэр

Сугар

1914.02.25

Модон барс

Буд

1915.02.15

Модон туулай

Сумъяа

1916.02.04

Гал луу

Сугао

1917.02.22

Гал могой

Бархасвадь

1918.02.12

Шороон морь

Ангараг

1919.02.01

Шороон хонь

Санчир

1920.02.20

Төмөр бич

Сугар

1921.02.08

Төмөр тахиа

Ангараг

1922.01.28

Усан нохой

Санчир

1923.02.16

Усан гахай

Сугар

1924.02.05

Модон хулгана

Ангараг

1925.02.24

Модон үхэр

Ангараг

1926.02.13

Гал бар

Санчир

1927.02.03

** Гал туулай

Бархасвадь

1928.02.22

Шороон луу

Буд

1929.02.10

Шороон могой

Адъяа

1930.01.30

Төмөр морь

Бархасвадь

1931.02.18

Төмөр хонь

Буд

1932.02.07

Усан бич

Адъяа

1933.02.25

Усан тахиа

Санчир

1934.02.14

Модон нохой

Буд

1935.02.04

Модон гахай

Сумъяа

1936.02.23

Гал хулгана

Адъяа

1937.02.12

Гал үхэр

Сугар

1938.02.01

Шороон барс

Ангараг

1939.02.20

Шороон туулай

Сумъяа

1940.02.09

Төмөр луу

Сугар

1941.01.28

Төмөр могой

Ангараг

1942.02.16

Усан морь

Сумъяа

1943.02.05

Усан хонь

Сугар

1944.02.25

Модон бич

Сугар

1945.02.13

Модон тахиа

Ангараг

1946.02.03

Гал нохой

Адъяа

1947.02.21

Гал гахай

Сугар

1948.02.10

Шороон хулгана

Ангараг

1949.01.29

Шороон үхэр

Санчир

1950.02.17

Төмөр бар

Сугар

1951.02.07

Төмөр туулай

Буд

1952.02.26

Усан луу

Ангараг

1953.02.15

Усан могой

Адъяа

1954.02.04

Модон морь

Бархасвадь

1955.02.23

Модон хонь

Буд

1956.02.12

Гал бич

Адъяа

1957.01.31

Гал тахиа

Бархасвадь

1958.02.19

Шороон нохой

Буд

1959.02.08

Шороон гахай

Адъяа

1960.02.27

Төмөр хулгана

Буд

1961.02.16

Төмөр үхэр

Бархасвадь

1962.02.05

Усан бар

Сумъяа

1963.02.25

Усан туулай

Сумъяа

1964.02.14

Модон луу

Сугар

1965.02.02

Модон могой

Ангараг

1966.02.21

Гал морь

Сумъяа

1967.02.10

Гал хонь

Сугар

1968.01.30

Шороон бич

Ангараг

1969.02.17

Шороон тахиа

Сумъяа

1970.02.07

Төмөр нохой

Санчир

1971.02.26

Төмөр гахай

Сугар

1972.02.15

Усан хулгана

Ангараг

1973.02.04

Усан үхэр

Адъяа

1974.02.23

Модон бар

Санчир

1975.02.12

Модон туулай

Буд

1976.02.01

Гал луу

Адъяа

1977.02.19

Гал могой

Санчир

1978.02.08

Шороон морь

Буд

1979.02.27

Шороон хонь

Ангараг

1980.02.17

Төмөр бич

Адъяа

1981.02.05

Төмөр тахиа

Бархасвадь

1982.02.24

Усан нохой

Буд

1983.02.13

Усан гахай

Адъяа

1984.02.02

Модон хулгана

Бархасвадь

1985.02.20

Модон үхэр

Буд

1986.02.09

Гал бар

Адъяа

1987.01.30

***  Гал туулай

Сугар

1988.02.18

Шороон луу

Бархасвадь

1989.02.07

Шороон могой

Ангараг

1990.02.26

Төмөр морь

Сумъяа

1991.02.15

Төмөр хонь

Сугар

1992.02.04

Усан бич

Ангараг

1993.02.22

Усан тахиа

Сумъяа

1994.02.11

Модон нохой

Сугар

1995.01.31

Модон гахай

Ангараг

1996.02.19

Гал хулгана

Сумъяа

1997.02.08

Гал үхэр

Санчир

1998.02.27

Шороон бар

Сугар

1999.02.17

Шороон туулай

Буд

2000.02.06

Төмөр луу

Адъяа

2001.02.24

Төмөр могой

Санчир

2002.02.13

Усан морь

Буд

2003.02.2

Усан хонь

Адъяа

2004.02.21

Модон бич

Санчир

2005.02.9

Модон тахиа

Буд

2006.1.30

Гал нохой

Сумъяа

2007.2.18

Гал гахай

Адъяа

2008.2.08

Шороон хулгана

Сугар

2009.2.25

Шороон үхэр

Буд

2010.2.14

Төмөр бар

Адъяа

2011.2.03

Төмөр туулай

Бархасвадь

2012.2.22

Усан луу

Буд

2013.2.11

Усан могой

Сумъяа

2014.1.31

Модон морь

Сугар

2015.2.19

Модон хонь

Бархасвадь

2016.2.09

Гал бич

Ангараг

2017.2.27

Гал тахиа

Сумъяа

 

Тайлбар

*XY жарны 30-р жил

**XYI жарны эх

***XYII жарны эх

Хоёр жилийн заагаар төрсөн хүмүүс ямар жилтэй болохоо эндүүрэггүй олоход туслах зорилгоор сүүлийн 121 жилийн хаврын эхэн сар буюу цагаан сарын шинийн нэгний арга билгийн тохироог хавсаргав.  

Нэгэн зүйл. Арван хоёр жилтний Тахиа жилийн товч төөрөг, засал

Арван хоёр жилтний төөрөг болон түүний засал ямар мэт болохыг доор хураангуйлан гаргав. Хүмүүний орчлонгийн үйл барагдашгүй ихийн тулд зайлшгүй хийвэл зохистой үйлсэд тухайн жилийн хэм хэмнэл харшлах шалтгаантай бол “Жанаг гаг дог” хэмээх номыг уншуулж заслаа хийгээд тухайн үйлд шамдваас “Гараг, од, үйлчин, барилдлага, жил, сар, өдөр тэргүүтний гэм, хорлол үл ирнэ” хэмээн өмнийн мэргэдийн эрхэм зарлигт айлдсан буй.

 Хулгана жилтэн

1996 оны хулгана жилтнүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1948 оны хулганатай эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1984 оны хулгана жилтнүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1912 оны хулгантай эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1996, 1960, 1924 оны эмэгтэйчүүд, 1984, 1948 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

Үхэр жилтэн

Үхэр жилтэй 1985 оны эрчүүд, 1937 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1937 оны үхэр жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1949 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1940 үхэртэй оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1937 оны үхэртэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1997 оны үхэртэй нийт хүмүүс эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.х 1985 оны эрчүүд, 1973 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1913 оны үхэр жилтэй эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1997, 1973, 1949, 1937, 1925 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд болон 1937 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1961 оны үхэртэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1913 оны үхэртэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1997, 1985, 1973, 1949, 1913 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн. 1985, 1913 үхэртэй оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна. 1961 оны үхэр жилтэй эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1949 оны үхэртэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

Бар жилтэн

1986, 1914 оны бар жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1986 оны бартай эрэгтэйчүүд болон 1926 оны бартай нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1986 оны бар жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1962 оны бар жилтэй эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1962, 1914 бар жилтэй оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1926 оны нийт бар жилтнүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1986, 1950, 1914 оны бартай эрчүүд, 1976, 1984, 1962, 1938, 1926 оны бартай эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1986, 1950, 1914 оны бар жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.

Туулай жилтэн

1999, 1963, 1927 оны туулайтай эрэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1987, 1963, 1939, 1915 оны туулай жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1975, 1951 оны туулайтай эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1987, 1963, 1939, 1915 оны туулайтай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1987, 1927 оны туулайтай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1999, 1951 оны туулай жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна.  1939, 1915 оны туулай эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1987 оны туулай жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.х 1975 оны туулайтай эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд болон 1915 оны нийт туулай жилтнүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1987, 1975, 1951, 1939, 1915 оны туулайтай нийт хүмүүс болон 1963, 1927 оны туулайтай эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1963 оны туулайтай эрчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1999 оны туулайтай эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1975, 1951, 1927 оны туулайтай эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1999 оны туулайтай эрчүүд сүлдьо

Луу жилтэн

1988, 1952, 1916 оны луу жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1964 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1964 оны луутай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1976 оны луу жилтэй нийт хүмүүс санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. Луу жилтэй нийт хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна.

Могой жилтэн

1989, 1941, 1917 оны могой жилтэй эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1977, 1965 оны могойтой эмэгтэйчүүд, 1953 оны эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1989, 1941, 1917 оны могойтой эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1977, 1965 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1929 оны могойтой эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1917 оны нийт могой жилтнүүд болон 1977, 1965 оны  могойтой эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.х 1929 оны могойтой эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1989, 1941, 1917 оны могойтой эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1977, 1965 оны могойтой эмэгтэйчүүд болон 1953 оны эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.  1989, 1917 оны могойтой эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1941 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

Морь жилтэн

1978, 1918 оны морин жилтэй нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1966 оны морьтой эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1954 оны морьтой эрчүүд болон 1918 оны морин жилтэй эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1954, 1942 оны морьтой эрчүүд ба 1930 оны морьтой эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1966 оны морин жилтэй эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1990, 1954, 1918 оны морьтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1966 оны морьтой эмэгтэйчүүд, 1942 оны эрчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно. 1990, 1954, 1918 оны морин жилтэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.

Хонь жилтэн

1931 оны хоньтой эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1979, 1955 оны хоньтой эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1979, 1919 оны хоньтой эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1967 оны хоньтой эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Хонь жилтэй нийт хүмүүс хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1931 оны хонь жилтэй нийт хүмүүс ба 1979, 1967, 1955 оны эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна. 1979, 1967, 1955 оны хонь жилтнүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1991, 1943, 1919 оны хоньтой эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1991, 1943, 1919 оны хоньтой эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

Бич жилтэн

1968, 1932 оны бичтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1992, 1980, 1956, 1944, 1920 оны бич жилтэй эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1956 оны бичтэй бүх хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1992 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1944 оны бичтэй эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1932 оны бичтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1956 оны бич жилтэй нийт хүмүүс эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1992 оны хоньтой эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

Тахиа жилтэн

1945 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн. 1993, 1969, 1921 оны тахиатай эмэгтэйчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай. 1981оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1957 оны тахиатай нийт хүмүүс болон 1981 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1981, 1921 оны тахиа жилтэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн. 1957 оны тахиатай эмэгтэйчүүд болон 1945 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.х 1993, 1957 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1933 оны тахиатай эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1981 оны тахиа жилтэй эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1957, 1933 оны тахиатай эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1945 оны тахиатай эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.

Нохой жилтэн

1934 оны нохой жилтэй эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1994, 1934 оны нохойтой эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн. 1994 оны нохойтой эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1982, 1922 оны нохой жилтэй эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.х 1946 оны нохойтой нийт хүмүүс санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна. 1970, 1934 оны нохойтой эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1970, 1934 оны нохойтой эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. Нохой жилтэй нийт хүмүүс насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна.

Гахай жилтэн

1995 оны гахай жилтэй эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана. 1995 оны гахайтай эрэгтэйчүүд  зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна. 1995, 1983, 1959 оны нийт гахай жилтнүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1983 оны гахайтай эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1971 оны гахайтай эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. 1995, 1959 оны гахай жилтэй эмэгтэйчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. 1995 оны гахайтай эрчүүд, 1983 оны эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

Дэлгэрүүлэн нягтлахыг хүсвээс Л.Тэрбишийн тооцоолж гаргасан, “XYII жарны Гал тахиа жилийн монгол зурхайн цаг тооны бичиг”-ээс үзэх ажаамуу. Энэ цаг тооллын бичгийн зохиогчийн эрхийг “Таван Богд Менежмент” ХХК худалдан авч, “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэрт хэвлэж, нийтийн хүртээл болгон тараан борлуулж буй билээ. Цаг тооллын бичгийг минь чанар сайтай  хэвлэж, түмэн олноо түгээж буй эл компаний хамт олонд талархаж явдагаа давхар өчсү!

Эрхэм уншигч абугай ТАНЫ юу санасан есөн цагаан хүсэл тэнь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл