УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж завсарлалаа. Төсөлд сонгуулийн тогтолцоо 48х28 буюу одоогийн холимог тогтолцоог хадгалахаар тусгажээ. Түүнчлэн тодорхой асуудлаар санал хураалт явуулж дэмжсэн юм. Харин үдээс хойш хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоос гадна үргэлжлүүлэн бусад асуудлыг хэлэлцэх юм.
УИХ-ын чуулган завсарлалаа
2015-12-25 14:46:00