8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн нутаг дэвсгэрээр мал дамжуулан тээвэрлэхийг хориглолоо

2017-02-27 12:30:00

Зүүн 3 аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа
билээ. Үүнтэй холбоотойгоор нийслэл хотод шүлхийн халдвар орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С. Батболд хоёрдугаар сарын 24-ний өдөр захирамж гаргалаа.

Захирамжийн хүрээнд нийслэлийн Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт товчоон дахь мал эмнэлгийн хяналтын цэг дээр ариутгал халдваргүйжүүлэлтийн хяналтын постыг 24 цагаар ажиллуулж байна. Эдгээр цэг дээр Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас томилгоот бүрэлдэхүүн 21 хоногийн хугацаатай ажиллаж байгаа юм.

Мөн захирамжаар нийслэл хотын хэмжээнд малын шилжилт хөдөлгөөнийг зогсоож, нийслэлийн нутаг дэвсгэрээр мал дамжуулан тээвэрлэхийг энэ сарын 24-ний өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд зогсоолоо. Хяналтын постуудаар голомтын бүсээс ирж байгаа машин техник, мал амьтаныг оруулахгүй байхаар шийдвэрлэв. Үүнээс гадна Нийслэлийн Онцгой комисс болон гамшгаас хамгаалах албад өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл