8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өдрүүдэд 1,204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилнэ

2017-02-28 10:00:00

XVII Тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэхээр болжээ.

Тухайлбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн  тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.

Шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, Нийслэл хот дотор таксийн үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529  такси нийт 1,204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилгээ хүргэнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл