Cар шинийн баяраар буюу шинийн 1, 2, 3-нд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэн үйлчилж байна. Тухайлбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлжээ.
Шинийн 1, 2, 3-ны өдөр буюу энэ сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус хотын захын алслагдсан чиглэлүүдэд дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, Нийслэл хот дотор таксийн үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529 такси нийт 1,204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилж байна.
Иргэдэд 529 такси, 660 автобус үйлчилж байна
2017-02-28 11:20:00