8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн чиглэлд 133 тээврийн хэрэгсэл нэмэлтээр явуулна

2017-02-28 12:20:00

Сар шинийн баярын өдрүүдээр хөдөө орон нутагт шинэлэн золгох хөдөлгөөн  ихэсдэг. Тиймээс Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-өөс орон нутгийн чиглэд 133 тээврийн хэрэгсэл нэмэлтээр явуулах болсныг мэдээллээ.

АТҮТ хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 53 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 71 чиглэлд 889 тээврийн хэрэгсэл, 1154 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт хийдэг. Тус төв хоёрдугаар сарын 20-ны байдлаар 300,5 мянган зорчигч тээвэрлэжээ. Харин орон нутгийн зорчигч тээврийн аймаг сум хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээг 19 аймгаас 175 чиглэлд гүйцэтгэдэг бөгөөд энэ сарын 20-ны байдлаар 55,5 мянган зорчигч тээвэрлэжээ.

Тиймээс сар шинийн өдрүүдээр хотоос орон нутаг руу зорчиж золголт хийх иргэдийг АТҮТ-ийн гэрээтэй,  даатгалтай, нэгдсэн хяналттай /GPS/, аюулгүй байдлыг бүрэн хангасан, мэргэшсэн жолоочтой унаагаар үйлчлүүлэхийг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл