8o
Улаанбаатар хот
mobile menu

Сар шинийн баярын өдрүүдэд цагаалга хамгийн чухал

2017-02-28 12:40:00

Цагаалга гэдэг нь аарц идээн дээр таван тарианы үрийг юм уу эсвэл үзэм, тутарга будаа оруулаад хачирласан амтлаг хоолыг хэлдэг. Одоо цагт бол тутарга буюу цагаан будааг оруулж болно. Гэхдээ хамгийн чухал зүйл нь малын сүү шимээр хийсэн аарц цагаа байдаг. Үүн дээр, өрөм, шар тос, сүү, гурил, чихэр, давс нэмээд цагаалга болдог. Яагаад гэвэл энэ нь хар юмыг цайлгаж, эерүүлж байгаа гэсэн утгатай юм.

Энэ бол цагаан сарын шинийн хамгийн гол идээ. Цагааг буцалгаж гэр хотлоороо амссан цагт "цагаалган болж" байна гэж үздэг. Цайгаа чанаж уучихаад, цагаалгаа  амсаж байж цагаалга болдог. Аарц нь олон жижиг мөхлөгөөс бүтдэг тул аливаа  зүйлийн өсч үржиж, олшрохыг бэлгэддэг.

Баярын ширээний цагаалга хийх, будаа агшааж байхдаа хэлэх үгс:

Шир шир шир
Ширхэг будаа үржиж байна.
Арван хуруугаа атгаж зүтгэлээ
Хөдөлмөрийг миньт үнэлж, будааны ширхэг болгоноор
Хөлс мөнгө минь арвижин агшиг...

Энэ будааны хэллэг нь Тайланд болон Вьетнамчуудын дунд алдартай. Будааны шившлэг хийх болгонд таны ажил төрлөөр тэтгэж үр будаа адил их мөнгөтэй болно гэсэн утгийг илэрхийлнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment