8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийт өрхийн худалдан авах чадвар буурчээ

2017-02-28 13:40:00

Монголын худалдааны салбарын нийт борлуулалт өнгөрсөн жил 13.2 их наяд төгрөг болж буурчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 2.4 дахин буюу нийтдээ 327.4 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

Худалдааны салбарын борлуулалтын 55 хувийг бөөний худалдаа, 45 хувийг жижиглэн худалдаа эзэлж байна. Жижиглэн худалдааны борлуулалт 2016 онд 7 хувиар буурсан бол бөөний худалдаа эсрэгээрээ 1.8 хувиар өсжээ​. Өнгөрсөн оны есдүгээр сард нүүрсний үнэ огцом өссөн нь Монголын эдийн засагт эерэг нөлөөлөл бий болгосон гэж эдийн засагчид үзэж байна.

Худалдан авах чадварт айл өрхийн орлого, валютын ханшны өсөлт, бууралт нөлөөлдөг. Тэгвэл өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд нэг өрхийн сарын мөнгөн орлого 0.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment