Сар шинийн битүүн, шинийн нэгэнд Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд ачаалал их байжээ. Цагаан сарын шинийн нэгэнд тус төвд 750-850 дуудлага ирсэн байна. Ирсэн дуудлагын дийлэнхийг даралт ихсэх, хоолны хордлого, архины хордлого эзэлж байгааг яаралтай түргэн тусламжийн төвөөс мэдээллээ.
Сар шинийн баярын өдрүүдэд иргэд хэрэглэж байгаа бүтээгдэхүүний хадгалах хугацаа, шошгыг сайтар нягталж, элдэв муудсан бүтээгдэхүүн хэрэглэхээс өөрийгөө болон өрөөлийг сэрэмжлүүлэхийг яаралтай түргэн тусламжийн төвөөс санууллаа.