Гуравдугаар сард олон ч баяр тохионо. Бүх нийтээрээ амарч баярлах өдөр гэвэл бидний нэрлэж заншсан “Мартын-8” буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяр. Энэ өдөр ирэх лхагва гарагт тохионо.
Анх 1911 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэх мэт эрхийнхээ төлөө нэгдэж Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байжээ. Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилсан юм. Энэхүү анхны уулзалт баярт сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг. Улмаар 1975 онд АНУ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг гуравдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх болжээ. Үүнээс хоёр жилийн дараа НҮБ-ийн Ерөнхий ассемблейгээс тус өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг зарлан тунхаглажээ.
Уламжлалт цагаан сарын шинийн гуравны өдөр Монгол ардын намын “өмч” буюу “Эх орончдын өдөр” тохиолоо. Монголын казах үндэстнүүдийн уламжлалт баяр Наурыз болоод Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр нэг өдөр тохиодог онцлогтой.
Гуравдугаар сард дараахь баярууд тохионо.
03.01 Эх орончдын өдөр
03.06 Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр
03.08 Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
03.18 Зэвсэгт хүчний өдөр
03.22 Наурызын баярын өдөр
03.22 Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр
03.23 Усны өдөр
03.27 Олон улсын театрын өдөр
03.30 Дэлхийн эмч нарын өдөр тохиох юм.