Өнөөдөр шинийн дөрөвний өдөр ажлын өдөр. Албан болон худалдааны байгууллагууд хэвийн ажиллаж эхэллээ. Энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 25, 26-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хамаарахгүй байлаа. Харин өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Өнөөдөр хуваарийн дагуу 4,9 тоогоор төгссөн автомашин хөдөлгөөн оролцохгүй.