Өнөөдөр зул сарын баярыг дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байгаа. Зул сарын баяр нь Христийн шашинтны баяр буюу Есүс Христийн мэндэлсэн өдөр юм. Merry Christmas гэх мэндчилгээний үг нь ч "Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ.Манай улсын Христ шүтдэг иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Харин олны танил эрхмүүд шашин шүтлэгээ нуух нь элбэг байдаг. Тэгвэл улстөрчдөөс Христийн шашин шүтдэгээ хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү юм. Тэрбээр "Өнөөдөр Есүс христийн мэндэлсэн өдөр. Бурхан хүн бүрийг хайралсан тул цорын ганц хүүгээ бидэнд өгсөн. Хүн бүрд баярын мэнд хүргье" гэжээ.
О.Баасанхүү: Бурхан хүн бүрийг хайрласан тул цорын ганц хүүгээ бидэнд өгсөн
2015-12-25 15:29:00