Хүйтний эрч суларч гол, мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал тууварлах, тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Түүнчлэн цаг уурын дулааралттай холбоотой голын эрэг татам орчимд айл өрх, автозам, гүүрний дагууд усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүйг анхаарч, болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг зөвлөж байна.