Зэндэгэнэ овоо буюу монголчуудын нэрлэж заншсанаар Хийморийн овоонд шинийн нэгний өглөө эрчүүд гарч ажил үйлсээ даатгаж, хийморь лундаагаа сэргээдэг уламжлалтай. Энэ жил ургахын улаан нарнаас урьтаж овоон дээр гарах гэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн дархан цаазат Богдхан уулын энгэрийг дардаг.
Хийморийн овоон дээр эмэгтэй хүн гардаггүй. Учир нь Богд хан уулын лус савдаг нь буга гэж үздэг. Хэрэв эмэгтэй хүн хийморийн овоон дээр гарах юм бол буга урамдахаа болино хэмээн цээрлэдэг аж. Хийморийн овоонд шинийн нэгний өглөө гардаг уламжлал олон жилийг үдэж буй. Харамсалтай нь идээ будааны дээжийг өргөж байгаа сайхан ч хог тариад буцдаг нь тун харамсалтай.