8o
Улаанбаатар хот
mobile menu

"Нүүдэлчдийн өвөл 2017" наадам мөсний баяраар эхэлнэ

2017-03-02 10:50:00

"Нүүдэлчдийн өвөл 2017" наадам өнөөдөр эхэлнэ.  Эх орныхоо ёс заншил, өв уламжлалыг олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилготой тус наадмыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байгаа бөгөөд гуравдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлэх аж. Уг наадмын хүрээнд “Бүргэдийн баяр”,  “Тэмээний баяр” болон “Хөх сувд” мөсний баяр багтаж байгаа юм.

“Хөх сувд 2017” олон улсын мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд гуравдугаар сарын 02-05-нд болно. Энэхүү мөсний баяр нь Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт байгалийг нийтэд таниулах, хамгаалах, орон нутгийн иргэдийг дэмжих, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.  Мөсний баярын нээлт тэшүүрчид, морин болон нохой чарганы жагсаалаас гадна Оросын уран гулгалтын үзүүлбэр аялагч, жуулчдад зориулсан урлагийн тоглолтоор эхэлнэ. Мөсний баярт оролцогчид мөсөн гэрт зочилж, мөсөн аяганд амтат дарс, ундаа зооглох, Хөвсгөл далайн тунгалаг мөсөн дээгүүр морин чаргаар аялах, тэшүүрээр гулгах, мөсөн урлан бүтээх уралдаанд оролцох боломжтой аж.

Харин “Бүргэдийн баяр 2017” нь гуравдугаар сарын 05-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох юм. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Бүргэдийн баяр”-аар казах түмний бүргэдээр ан хийх өвөрмөц уламжлалыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлах юм байна. Бүргэдийн баярт оролцсоноор казах гэрт зочлох, бүргэдтэй зураг авахуулах, морин чаргаар аялах, мөсөн хотхонд тоглох боломжтой юм. Мөн бүргэдээр ан бариулах, тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх, хаан бүргэд шалгаруулах зэрэг тэмцээн уралдаан болох ажээ.

 “Тэмээний баяр” баяр нь гуравдугаар  сарын 06-07-нд Өмнөговь аймгийн Булган суманд болно. Уг баярын 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд уг наадамд гадаадын 86 жуулчин тэмээтэйгээ оролцохоор бүртгүүлжээ. Энэ үеэ хурдан торомны уралдаан, Шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн, Тэмээчдийн буухиа тэмцээн болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment