8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны гурван хүүхдийг галаас аварчээ

2017-03-02 11:41:16

Өнөөдөр  ЧД-ийн 16 дугаар хороо Согоотын 17 дугаар  гудамжинд байшин шатсан дуудлагаар Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан байна. Утаажилтын бүсээс бага насны гурван хүүхдийг гаргаж амь насыг нь авран хамгаалав. 

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэв. Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 41, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5, нийт 46 удаагийн дуудлага ирж Аврах  анги, Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа. Дээрх хугацаанд гарсан гал түймэр, аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36,9 хувиар буурсан  байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment