8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ- ын ДХЯ-ны харьяа их дээд сургуульд оюутан элсүүлнэ

2017-03-03 11:17:49

Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар 2017-2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуульд  оюутан сургахаар болжээ. Бакалавр, магистрантур, адъюнктурт элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалт  хийгдэх юм байна.  Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд монголоос оюутан ийн сургахаар тохиролцжээ.

Суралцах чиглэл, захиалагч байгууллага

 Бакалаврт - 20 суралцагч

Цагдаагийн ерөнхий газар - 8

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар - 5

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн – 5

Хууль сахиулахын их сургууль – 2

Магистрантурт – 7 суралцагч

Цагдаагийн ерөнхий газар – 3

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар - 2

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн – 1

Хууль сахиулахын их сургууль – 1

Адъюнктурт- 3 суралцагч

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар - 1

Хууль сахиулахын их сургууль – 2

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment