8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаж, иргэдэд цахилгаан бороохойгоор  хүч хэрэглэлээ

2017-03-03 12:43:00

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамжийг шинийн 4-нд буюу гуравдугаар сарын 02-нд гаргасан.  Тус захирамжийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн бүрэлдэхүүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, ЗДТГ-ын байрандаа суулт зарласан, нийт 300 гаруй хүн суултад оролцож байсан. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын үүд дотроосоо түгжээтэй, иргэдэд төрийн ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхгүй байна. Хэвлэл мэдээллийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд нийт 300 гаруй хүн үл ойлголцлын байдалд суултаа үргэлжлүүлсээр байсан. 

Гэвч цагдаа нар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гаражийн хаалгыг эвдэн, дотогш нэвтрэв. Цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсан. 

Тус дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд утааны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан, бөөн утаа болсон. Цагдаа нар хүч түрэн орж ирэн, хүмүүсийг албадан гаргаж байна. Түүний улмаас иргэд цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн.  Цагдаа нар иргэдийг цахилгаан бороохойгоор цохиж,  цагаан өнгийн нунтаг цацаж байв.  Одоо Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид хуралдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
arai dendej bnoo tsagdaa nar zevyynsh dee mungu ugvol hyniigch alna shdee
2017/03/04 71.218.213.50
zochin
Tend baisan humuus tsagdaa narluu guril tsatsaj bna le sh saihan zalah yum ene setguulch ni
2017/03/03 103.242.47.98
Должин
Цагдаа эд нар 5-н төгрөглахаас ч буцахгүй. Гуйлгачин болохоор...
2017/03/03 202.70.46.231
zochin
Ardchilaliihan irgediig turhirahdaa uneheer sain yum AH zasag barij baihdaa hezeech iim uimeeniig garguulj bgaagui nam darj daramtaldag bsan daa jagsah surgaar l bariad yawchdag zewuun nowshuud daa
2017/03/03 203.91.115.46
Зочин
нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ганболд АН 22 гээд олон нийтэд ойлгомжтой зарлаад мэдээлсэн байхад Батболд мангар ард олныг үймээн самуунд турхираад юу хийгээд байнаа,хэлж ярьдаг хүн байна уу
2017/03/03 66.181.181.184
Равдан
энэ уяач нөхөр хотын дарга хийж чадахгүй юм байна л даа ер нь хөдөөны хүнийг хотын даргаар хүчээр тавьчихаар ийм юм болж байна морьоо уяад явах хэрэгтэйшдээ
2017/03/03 112.72.9.26