8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгооны талаар АН, МАН-ын эсрэг тэсрэг байр суурь

2017-03-03 16:23:20

Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгооны талаар АН-ын байр суурь

АН-ынхан Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар батламжилсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.  Учир нь Баянзүрх дүүргийн Иргэдийн хурал нь нийт 41 суудалтай. 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид 22, МАН-аас нэр дэвшигчид 19 суудал авсан. Гэвч дүүргийн Сонгуулийн хороо Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан зарим нэр дэвшигчийн мандатыг хүчингүй болгох шийдвэр гаргасан.

Үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж Захиргааны хэргийн шүүхэд АН-ынхан хандсан. Захиргааны хэргийн шүүх хуралдаад, дүүргийн Сонгуулийн хороо буруу шийдвэр гаргасан байна гэж үзжээ.

Угтаа Баянзүрх дүүргийн Иргэдийн Хурал анхдугаар хуралдаанаараа Засаг даргад Д.Пүрэвдавааг нэр дэвшүүлэн, хотын даргад уламжилсан. Хоёр ч удаа нэрийг нь өргөн мэдүүлсэн нь өмнө хэвлэлээр мэдээллээр цацагдаж байсан. Хуульд зааснаар бол  Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг нэг удаа буцааж болдог. Хоёр дахь удаагаа санал болгосон тохиолдолд таван өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй аж. Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах эрх нь  Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн асуудал. Ард түмний сонголттой, шүүхийн шийдвэртэй, тов тодорхой асуудлыг шийдэлгүй хэдэн сар сунжирсанд гол гогцоо нь.

Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгооны талаар МАН-ын байр суурь

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос сонгуулийн хууль зөрчсөн, бэлэн мөнгө тараасныг цагдаагийн байгууллага нотолж, эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн байна. Тиймээс зургаан нэр дэвшигчийг сонгуулийн хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон учраас дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан байна.

Одоогоор хууль зөрчсөн асуудал шүүхийн шатанд яваа учраас дахин сонгуулийг хэзээ явуулах нь тодорхойгүй байгаа гэнэ. АН-аас нэр дэвшсэн зургаан нэр дэвшигч сонгуулийн хууль зөрчсөн учраас тухайн тойргуудын сонгуулийн дүнг хүчингүйд тооцож, дахин сонгууль явуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.

Баянзүрх дүүрэг 41 төлөөлөгч сонгогдохоос 35 төлөөлөгч нь хуулийн дагуу сонгогдсон. Харин зургаан нэр дэвшигч нь сонгуулийн өмнө сонгогчдод мөнгө тараасныг цагдаагийн байгууллага тогтоосон учраас шүүхийн шатанд шилжжээ. Зургаан нэр дэвшигчийн маргаантай асуудлаас үл шалтгаалан МАН олонхи болсон учраас дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох нь зүйтэй гэсэн шийдвэрийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь дэмжиж, шийдвэрээ Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хүргүүлжээ. Тиймээс хотын дарга хуулийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан хэмээн Нийслэлийн Засаг даргын хуулийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ онцолж байсан.

Хэрэв шүүхийн байгууллагаас зургаан нэр дэвшигчийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, дахин сонгуулийн тов зарлавал тухайн сонгуулийн дүнд байгуулагдсан ИТХ-ын төлөөлөгчдийн тоог харгалзан, дүүргийн ИТХ дахин хуралдаж, Засаг даргаа өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, дахин сонгуулийн дүнгээр олонхи болсон нам нь Засаг даргаа томилуулж болох гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЛУЙВАРЧДЫН ТӨРИЙН СУУДАЛ БОЛЖЭЭ
МОНГОЛЫН ХУУЛЬ ГУУЛЬ БОЛСНЫ ШИНЖ ОДОО ҮНЭН НҮҮР ЦАРАЙГААРАА ХАРАГДАЖ БАЙНА ТӨРИЙН СЭНТИЙД ЗАЛРАХЫН ТӨЛӨӨ ҮХЭН ХАТАН ТЭМЦЭЛДЭЖ БАЙНА. УУЛ ХАМГИЙН ШИЛДЭГ ТЭРГҮҮНИЙ ЭХ ОРОНЧДОО ДЭВШҮҮЛДЭГ БАЙСАН ОДОО БОЛ
2017/03/03 202.9.41.212