8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн АН-аас БЗД-ийн асуудлаар мэдээлэл хийлээ

2017-03-03 17:22:06

Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр БЗД-ийн асуудлаар мэдээлэл хийлээ.  “Орон нутгийн сонгуулиар нийт 42 суудалтай БЗД-т МАН 19, АН 22  суудал авч олонхи авсан. Энэ дагуу БЗД-ийн ИТХ анхдугаар хуралдаанаараа Засаг даргын нэрийг өргөн барьсан ч хүлээж авахгүй байсан.

Улмаар Нийслэлийн Засаг дарга Захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэр эцэслэн гартал БЗД дээр ямар нэгэн томилгоо хийгдэхгүй гэж бидэнд мэдэгдсэн.

Гэтэл сар шинийн баяраар далимдуулан, Нийслэлийн засаг дарга С.Батболд хууль зөрчсөн шийдвэр гаргалаа. Одоогоор дүүргийн ЗДТГ-ын байрыг лацдаж, ажилчдыг нь хөөж гаргачихаад байна. Энэ бол Ардчилсан намыг дэмжсээр ирсэн Баянзүрхчүүдийн саналыг Ерөнхийлөгчийн сонгуулиар авах гэж улайрч буй үйлдэл гэж харж байна. Манай намын хэд хэдэн хүнийг саатуулж, шархдуулаад байна. Эдгээр хүмүүсийг суллахыг Нийслэлийн Ардчилсан намаас  шаардаж байна.

Манай зургаан төлөөлөгчдийг Сонгуулийн тухайг хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн Дүүргийн сонгуулийн хорооноос мандатыг нь олгоогүй. Энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүх зургаан удаа хуралдаж, Дүүргийн сонгуулийн хороог хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна гэж дүгнэсэн. Ингэж шүүхээс зургаан төлөөлөгчид мандат олгох шийдвэр гарсаар байтал Нийслэлээс  олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч буйд харамсаж байна. Өнөөдөр дүүргийн Засаг хууль бусаар батламжлагдаж, маргааш хорооны Засаг дарга нарыг ийм маягаар томилоод явах нөхцөл байдал үүслээ. Тиймээс бид  цаашид хэрэглэж болох бүхий л хэлбэрээр тэмцлээ үргэлжлүүлэх болно хэмээн мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл