8o
Улаанбаатар хот
mobile menu

МЭДЭГДЭЛ

2017-03-03 17:38:06

 

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжилсан нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн сонгох, сонгогдох эрхэд балмадаар халдаж, ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэсэн үйлдэл боллоо гэж Нийслэлийн Ардчилсан нам үзэж байна.

Энэхүү хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд цагдаагийн байгууллагыг ашиглан иргэдийн эрх, эрх чөлөөнд нулимс асгаруулагч болон бороохой ашиглан бүдүүлгээр халдсан үйлдэлээ нэн даруй зогсоож, хууль бусаар саатуулагдсан иргэдийг даруй суллахыг шаардаж байна.

1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон Үндсэн хуулийн үнэт зүйл рүү энэ мэтээр халдахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Нийслэлийн цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд нарын нөхдүүдэд зөвшөөрөхгүй бөгөөд цаашид ч иргэдийнхээ Үндсэн Хуулиар баталгаажсан эрхийг Нийслэлийн Ардчилсан Нам хамгаалж ажиллах болно.

Нийгмийг айдаст автуулан хүч хэрэглэсэн хууль бус үйлдлээ МАН болон түүний удирдлагууд нэн даруй зогсоохгүй тохиолдолд Нийслэлийн Ардчилсан Нам дараагийн алхамаа хийж иргэдийнхээ эрхийг хамгаалах тэмцлийг эхлүүлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.


НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМ
2017 оны гуравдугаар сарын 3-ны өдөр

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
dog
yalagdaj sur yum bol uimeen degdeedegee boli AHiinhaan sur sur bas dahin sur bichig tsaasaa boli
2017/03/04 59.153.87.196
Чацга царайлсан юмнууд аятайхан ч цагаалчиж чадахгүй хэрэлдэж ноололдоод уур хүргэх юм
Ялсан нь ялсанаараа ялагдсан нь ялагдсанаараа байгаад сурчаач дээ та нар. Ямар хэцүү юм бэ? Чоно борооноор гэгчээр Цагаан сараар улаан цайм луйвар хийдэг нь МАН-ын АН-ын аль алиных нь ч ёс юмуу?
2017/03/04 24.56.183.104
УБ-чууд
2012 оны оорсдийн хийж байсан хучирхийллээ оорсдоо авч байгаа нь энэ, оодоо шидсэн чулуу оорийн толгойд тог болждээ, болжээ болж
2017/03/03 150.129.141.33
Badam
2012 ond baganuur duureg songino duuregiig ingej avch bsn Niisleleiin ardchilsan nam bitgii martaarai .hohchino meduuu
2017/03/03 27.123.214.102
zochin
ta nar unrursun hoino ni ingej yariad yahab de urichilj yarih yostoi hu laliin pizdaa naraa
2017/03/03 172.58.120.62