Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Тус хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжих аж. Хөтөлбөрийн хүрээнд ОУВС 440 сая ам.доллар санхүүжилт, хандивлагч орнууд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг авна. Тус хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС-аас долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх шаардлага тавьснаас бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ноогдуулах шийдвэр ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.
Ирэх сарын 1-нээс хадгаламжийн хүүнээс татвар авч эхэлнэ
2017-03-04 12:00:00