8o
Улаанбаатар хот
mobile menu

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг энэ сараас бүртгэнэ

2017-03-04 13:25:00

Төрийн орон сууцны корпораци “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг энэ сараас бүртгэх аж. “Буянт-Ухаа 2” хорооллын 68.59 ам метр талбайтай гурван өрөө 214, аймгийн төвүүдэд байгаа 146 орон сууцыг энэхүү хөтөлбөрт хамруулан түрээслэх юм байна. Өнгөрсөн онд уг хөтөлбөрийг эхлүүлэхэд 2500 орчим иргэн түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ Төрийн орон сууцны корпорацид өгч байжээ. Үүнээс 600 орчим нь л хөтөлбөрт хамрагдсан байна. Өмнө нь материалаа өгсөн ч хөтөлбөрт хамрагдаж чадаагүй иргэдийг ирэх сараас дахин бүртгэж материалыг нь шинэчлэхээр болжээ. Харин шинээр бүртгүүлэх хүмүүсийн материалыг дөрөвдүгээр сард хүлээж авах юм байна. Иргэд түрээсийн орон сууцыг тав хүртэлх жилээр түрээслэх боломжтой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment