Манла бурханд тахил өргөх, “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлэх ёслол өнөөдөр буюу энэ сарын 05-нд Манба Дацан хийдэд болох гэж байна. Одоогоос 17 жилийн өмнө Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав ая хийжээ. Энэ үеэс хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Морин хуурын чуулгыг урин “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлж, Манла бурханд тахил өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм. Тахил өргөх ёслол өнөөдөр 12.00 цагт эхэлнэ.
Өнөөдөр Манла бурханд тахил өргөж “Мөргөлийн эгшиг” дууг эгшиглүүлнэ
2017-03-05 11:11:00