Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-ний өдөр тохиож сар шинийн баяраа тэмдэглэсэн билээ. Монголчууд тухайн жилийнхээ ажил үйлс, эрүүл мэнд бүхийг л сайн сайхан зүйлийг бэлгэдэн хаврын эхэн сарын 15-ныг дуустал засал номоо уншуулдаг ба шинийн 8, 15-нд бол заслаа хийлгэвэл бүр ч сайн гэж бэлэгшээдэг.
Тэгвэл энэ жилийн төгс буянт зурхайн зурлагад шинийн 8-ны өдөр байхгүй бөгөөд шинийн 7-ноос шинийн 9 рүү шууд шилжихээр буусан байна.