УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцааж хүсэлт гаргасан байна. Тодруулбал,тэдний өмгөөлөгч нар нь нийслэлийн Прокурорын газарт хандаж уг хүсэлтээ тавьжээ. Өмгөөлөгч нарынх нь зүгээс тавьсан дээрх хүсэлтийг маргааш шийдэх аж.