8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Хүүхдийн минь зургийг ашиглаж нэг гэр бүлийн амьдралыг там болгосон

2017-03-05 12:30:00

Фэйсбүүктээ нийтэлсэн хүүхдийнх нь зургийг үл таних хүн ашиглан гэр бүлийн хэрүүл маргааны зэвсэг болгожээ.Энэ талаар нэгэн эмэгтэй ийнхүү бичжээ. 

“Хүүхдийнхээ зургийг хамаагүй фэйсбүүктээ тавьмааргүй юм байна шүү. Хүүхдийн минь зургийг ашиглаад нэг хүн энэ танай нөхрийн хүүхэд гээд нэг гэр бүлийн амьдралыг там болгосон байх юм. Тэр хүн нэг группт энэ хүүхдийг таньдаг хүн байна уу яаралтай холбоо барина уу гэж бичсэнийг бид олж хараад бүр шоконд орлоо. Ямар ч хүнийг юунд ч гүтгэж болдог, ядаж байхад нялх хүүхдийн минь зургийг ашиглаж байдаг бүр нөхрийнх нь зурагтай эвлүүлээд явуулсан байсан. Арай л хэтэрхий хүний хүүхдийн зургийг ийм муухай хэрүүлд оруулж байдаг.

Ээж нар минь сайн сэрэмжтэй баймаар юм байна лээ шүү” гэжээ. Манайх шиг сошиал сүлжээнд ямар ч хараа хяналтгүй улсад энэ мэт бусармаг явдал удаа дараа гарч буйг нийт ээжүүддээ сэрэмжлүүлье. Уулын мод урттай богинотой, хүний орчлон сайнтай, муутайг санаж, төрөл төрлийн хүн зай завсаргүй шигсэн сошиал сүлжээнээс бяцхан үрсээ хамгаалж, постондоо шүүлтүүр тавьцгаая. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл