8o
Улаанбаатар хот
mobile menu

Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргааш УИХ-д өргөн мэдүүлнэ

2017-03-05 14:20:00

2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргааш УИХ-д өргөн мэдүүлэх аж. Энэ оны төсвийн тодотголын төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барихаар байсан боловч Сангийн сайд гадаадад томилолттой байсан байна. Төсвийн тодотголыг өргөн барьсаны дараагаар УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганы хуралдах тов, хэлэлцэх асуудлыг батлан, захирамж гаргах юм. Засгийн газар ОУВС-тай хийсэн хэлэлцээ хийсэн хэлэлцээрийн хүрээнд энэ оны төсөвт тодотгол хийж, зарим төслийн татварыг нэмэх зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл