8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Бат-Амгаланг томилсон томилгоо эсэргүйцэлтэй тулж, 25 мянган иргэнийг зээлийн хар жагсаалтаас хассан 7 хоног

2017-03-05 12:17:00

Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Үймээн дэгдээсэн хүмүүсийг Ганц худаг руу ачиж эхрэллээ 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  хуульд заасан  эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг энэ сарын 2-ны өдөр батламжилсан билээ. Уг шийдвэрийг эсэргүйцсэн иргэд Баянзүрх дүүргийн Тамгын газрын байранд цагдаа нартай тулж ноцтой асуудал үүссэн юм. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгийн газарт үймээн дэгдээсэн хүмүүсийг БЗД-ийн Цагдаагийн газар, Ганц худаг руу ачиж эхэллээ. Байдал ноцтой болсон тул АН-ын удирдлагууд шуурхай хуралдаж байна.

25 мянган иргэнийг зээлийн хар жагсаалтаас хаслаа

Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлийн мэдээлэлд хандах хандалтыг хязгаарлаж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байхаар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зохицууллаа. Зээлийн сангаас мэдээлэл хязгаарлахад дараах үндсэн шалгууруудыг харгалзан үзэв.
Үүнд:
-Нэг жилээс илүүгүй хугацаатай,
-Анх олгосон зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй,
-Нэг удаагийн зээлийн эргэн төлөлтийн зөрчил гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь төлөгдөж дууссан байх.
Энэхүү шийдвэр нь Монголбанкны зүгээс авч буй нэг удаагийн бодлогын арга хэмжээ бөгөөд  санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг олгох зорилготой юм. Учир нь сөрөг зээлийн түүхтэй иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк, санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг гардаг. Энэ нь бага дүнтэй, зээлийн сөрөг түүхтэй иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ авахад ихээхэн хүндрэл дарамт болдог. Иймд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр иргэдийн эрх ашгийг хангаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ийнхүү анхаарав. 

БНСУ-ын визний шинэчлэгдсэн журам мөрдөгдөж эхэллээ

 БНСУ-ын Засгийн Газраас 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал Визгүй зорчих нөхцөлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болж байгаа юм. Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ. Ингэхдээ сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх ёстойг ЭСЯ-наас анхааруулж байна.

Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр тохиов 

 Монгол түмэн үндэсний уламжлалт их баяр "Цагаан сар"-ын баяраа өнгөрч буй долоо хоногт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жил билгийн тооллын 17-р жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жил тохиож буй. Сар шинийн баярт зориулан зохиогддог үндэсний бөхийн барилдаан олны анхаарлын төвд өрнөж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол улсын дархан аварга Г.Өсөхбаяр зэрэг дөрвөн аваргаар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхөөс Монгол улсын аварга  Ч.Санжаадамба гурав дахь удаагаа сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаанд түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэв. 
 

Э.Содномпилжээ “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алтан медаль хүртэв

 Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд манай улсаас “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ оролцож, алтан медаль хүртлээ.Тэрбээр 97 кг-д өрсөлдөж, 220 кг шахаж алтан медаль хүртэв.  Энэ жинд Египет, Тайланд, Энэтхэг, Япон зэрэг 12 орны 15 тамирчин хүч сорьсон. МУГТ Э.Содномпилжээ "Рио 2016" паралимпийн наадамд 88 кг-д өрсөлдсөн. Паралимпоос хойш  анхныхаа олон улсын тэмцээндээ оролцож ийнхүү бахдам амжилт үзүүллээ.Түүний дасгалжуулагчаар ОУХМ Ш.Энхсайхан ажилласан. 

МУАЖ А.Очирбат таалал төгслөө 

“Тунгалаг тамиp” киноны Итгэлт баяны дүрээрээ Монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн Монгол улсын Ардын жүжигчин А.Очирбат  таалал  төгсчээ. 

Тэрээр 1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр хэмээх газар малчин ардын хүү болон төрсөн. 

1950 оноос Улсын Хүүхэд Залуучуудын театрт жүжигчин. У.Шекспир "Ромео, Джульетта" жүжгийн Меркуцио, Ф.Шиллер "Дээрэмчид" жүжгийн Франц Мор, Д.Намдаг "Хярааны хонхорт" жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж, "Баавгай дуулах уу", "Тэмдэгтэй хүн", "Урилга", "Бэлэн дарга", "Хүү", "Бригадын дарга", "Бор, Төмөр хоёр" зэрэг жүжгийн зохиол бичсэн.

Түүний цалгисан их авьяасыг үнэлж 1971 онд МУГЖ, 1988 онд Монгол улсын ардын жүжигчин цол тэмдэгийг төрөөс олгож байв. 

Монгол түмэнд үе дамжин шагших олон сайхан дүрээрээ сэтгэлд хоногшсон тэрээр бурхдын оронд буцсан ч хүмүүний орчлонд үүрд үлдэж чадсан авьяастан билээ. 

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мандуул
Зээлийн жагсаалтыг хэрхэн яаж мэдэж болох вэ
2017/03/05 202.131.248.94
123
хэзээдээ толгой муутай БЗД-ийнхэн АН-д хайртай болчихоов,өндөг гурил хармаалчаад мөнгөний төлөө хэдэн мангас шиг авгай нар нь уйлж унжаад тэнэгтэж өгч бна аа хэ хэ хэ
2017/03/05 202.179.27.45
баттулга
үхсэн балдууных нь улс төрийн өлсгөлөн бэ? оффшорчин батүүлийн мөнгө төгрөгөөр дэглэсэн хөгжөөн дэмжигчгүй үзэгчгүй муухан жүжиг..хэ хэ хэ хэ.
2017/03/05 182.160.38.73
  • Recent
  • Most Read
  • Most Comment