Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн шинийн нэгний өдөр УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат нар улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээгээрээ эхний 50-д багтсан шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлжээ.
Шилдэг татвар төлөгчдийг Оюутолгой, Эрдэнэт, М Си Эс, МАК, ХХБ, АПУ, Мобиком, Юнител зэрэг томоохон компаниуд салбар бүртээ манлайлжээ. Эдгээр 50 компаниудыг эрхэлдэг үйл ажиллагаагаар нь ангилбал, үйлдвэрлэл худалдааны 15 компани, уул уурхайн 10 компани, харилцаа холбооны 6 компани олонхи болжээ.
Групп компаниудаас, М Си Эс группээс хамгийн олон буюу 4 компани, Таванбогд группийн 3 компани, Номин Холдинг, Мобиком корпорацийн тус бүр 2 компани оржээ.