8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-03-06 09:15:23

ХОНЬ

Алдаагаа засч, мухардлаас гарах үе. Таны шийдэмгий бус байдал нэг хэсэгтээ таныг зовооно. Ням гаригаас мягмар гариг хүртэл мөнгөний эрэлд гарна. Чимээ шуугиантай, бужигнасан өдрүүд ирэх сар хүртэл үргэлжилнэ.  Амралтын өдрүүдэд гэртээ бүгэх бололтой.  Учир нь ирэх сард чухал ажлууд, баярт мөчүүд таныг хүлээж байна.

ҮХЭР

Ажилтай холбоотой таагүй явдлууд арилж, сэтгэл амарна.   Аливаа ажил төрөл бүтэмжтэй сайн байж, хайр халамжийг мэдэрнэ. Гэвч долоо хоногийн дунд үеэс ажлын дарамт, амбиц, хувийн харилцаатай холбоотой асуудлууд ар араасаа гарч ирнэ. Лхагва гаригт хэн нэгэн чухал хүнтэй харилцаа тогтооно. Энэ өдөр та сүй тавьж, ирээдүйн ханьтайгаа учирч, бизнесийн том түнштэй гэрээ байгуулж магадгүй.

ХАМТАТГАХ

Мөнгөтэй холбоотой асуудлууд багасч,  найз нөхөд, дуртай зүйлдээ цаг зав гаргаж, нэг тийш салхинд гарах үе ирж байна. Шинэ бүтээлийн санаа, баяр хөөр таныг эзэмдэнэ. Сэтгэл санаа өөдрөг байж ажил хэрэг бүтэмжтэй байх бололтой. Шинэхэн амраг тань таныг аз жаргалтай байлгах болно. Гэр бүлийн асуудалд тэвчээртэй хандахыг санаалж байна.

МЭЛХИЙ

Сэтгэл хөдлөл өндөр байж, эрч хүчтэй байна. Өдөр тутмын ажилдаа төвлөрөхөд хүнд байх бололтой. Харин уран бүтээлийн ажилд хамгийн таатай үе. Романтик харилцааг үүсгэхэд тохиромжтой. Түр зуурын зугаа цэнгэлд сэтгэл алдрах хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд сорилт тулгарах бололтой. Санхүүгийн байдал сайнгүй байна.

АРСЛАН

Урам зоригоор дүүрэн өдрүүд ирж байна. Долоо хоногийн дундуур ажилтай холбоотой санаа зовох зүйл гарч болзошгүй. Зөн совин, зүүд зөнтэй байна. Санхүүгийн байдал илтэд сайжирч, орлого нэмэгдэнэ. Амралтын өдрүүдээр ичээнээсээ гарч, хөл хөдөлгөөнд уусан нэгдэнэ. Эмчилгээ сувилгаа хийлгэхэд таатай.

ОХИН

Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Бие даан ажилла. Өөрөө өөртөө эзэн байснаар хэн хүнээс илүү хол явна. Эргэн тойронд байгаа хүмүүстээ анхаарал тавих хэрэгтэй. Хэрвээ сүүлийн үед хөдөлгөөн багатай байгаа бол спортын клубт элсэх нь сайхан санаа бөгөөд биеийн эрүүл мэндээ хангалттай хэмжээнд хүргэхэд хувийн дасгалжуулагчтай байх нь ашигтай. Мөн хоолныхоо дэглэмдээ ч эрүүл сонголт хийгээрэй.

ЖИНЛҮҮР

Ажлын сайхан санаанууд төрж, чухал зорилтууд амжилттай хэрэгжинэ. Ямар нэгэн багийн хамтын ажиллагаа, өвчнөө эмчлүүлэх, сайн дурын ажил хийх, харилцааны үйл ажиллагаа явуулах зэрэг нь сайн үр дүнг авчирна. Иог хичээлд суух болон ердийн дасгал хийх нь стрессээс гарах гайхамшигтай арга зам байх болно. Найз нөхдөө болон гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Таны уйгагүй зүтгэсний үр дүнд гэр бүлийн харилцан ойлголцол батжина.

ХИЛЭНЦЭТ

Сэтгэл санаа өөдрөг байна. Амьдралдаа сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, ажиллах эрч хүчээр дүүрэн байна. Эдгээр өдрүүдэд аз таныг ивээнэ. Бизнес эрхлэгчдэд ашигтай санал орж ирэх боловч санхүүгийн асуудал тулгарах бололтой. Таны харилцааны ур чадвар өндөр байх тул илтгэл тавих, гэрээ хэлцэл байгуулахад амжилттай болно.

НУМ

Долоо хоногийн эхээр өөрийн авьяас чадварыг янз бүрийн салбарт харуулах боломж олдоно. Зөн билэг урьдчилан таамаглах чадвар хүчтэй болно. Хэрэв та ажлынхаа чухал асуудлуудыг шийдвэрлэж урьдын алдаагаа засаж чадвал сэтгэлийн ачааллаас ангижирч ихэнх бэрхшээлүүдээ даван туулж чадах болно. Ажил хэрэгтээ бүтээлчээр хандах өндөр мэдрэмж сэтгэл татам байдал сайхан сэтгэл тань өндөр амжилт авчирна.

МАТАР

Баяр баясгалантай өдрүүд. Таны санааг зовоож мэдэх жижиг асуудлууд гарах боловч та хялбархан даваад гарна. Ажилдаа хандах хандлага чинь нямбай байх тул долоо хоногийн эцэст та нэлээд олон ажил амжуулснаа мэдрэх болно. Гэр бүлийн, хувийн асуудлууд ч таатай байх бололтой. Аливаа зүйлд өөртөө хэт бардсанаас зарим нэг хүндрэл гарч болзошгүй. Өөдрөг зан чанар чинь бусдад таалагдаж, зарим нэг дотны хүн чинь танаас зөвлөгөө хүсэх бололтой.

ХУМХ

Эрч хүчээр дүүрэн байна. Бие даасан байдлаа хадгалж, аливаа хүнд даалгаврыг ч төвөггүй биелүүлж чадна. Тусч, өгөөмөр зан чанар чинь товойж, ба ойр дотны бүхий л хүмүүстээ тус хүргэх болно. Хэдийгээр та бусдад харамгүй тусалдаг боловч өөрт асуудал гарах үед хэнээс ч хамааралгүйгээр зөвхөн өөрөө толгой мэдэн шийддэг. Тиймээс ч та хэт биеэ даасан, тусгаар тогтносон хүн. Зарим үед дотны хүний зөвлөгөө ямар их тус болдгийг та ойлгох болно. Санхүүгийн байдал тогтвортой байх болно.

ЗАГАС

Аливаа асуудалд ухаалаг хандаж, түргэн шаламгай байх үе. Одоогийн энэ хэмнэлээр байвал та олон зүйлийг алдах болно. Тиймээс өөртөө зорилго тавиад, оюун санаагаа цэгцэл. Өөдрөг бодолтой байж, байгаа бүхнээ дайчлаад үзээрэй. Өнөө, маргаашдаа биш ч гэсэн хэсэг хугацааны дараа та үр дүнг нь мэдрээд баярлах болно. Өнгө харсан үзэл таны хайр дурлалын харилцааг сэвтээж болзошгүй. Танд томоохон өөрчлөлт хэрэгтэй болсныг ухаарах цаг нь иржээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment