2017 оны 3-р сарын 16нд Монгол бөхийн өргөөнд болох “Тэнгэрлэг аав” тоглолтоос 10 азтан тодорч, гурван өрх толгойлсон аавд их таван ханатай гэр барьж өгөхөөр төлөвлөжээ. Тодруулбал 2016 онд “Дэлхийн Монгол аялал”-аар аялсан нийт аялагчид болоод тус тоглолтыг үзсэн хүн бүр сугалаанд оролцох юм байна. Сугалааны хонжворт “Дэлхийн Монгол аялал”-аар ОХУ-ын Улаан-Үд Итгэлт хамбад аялах эрх 5, Байгаль далайд аялах эрх 2, БНХАУ-ын Манжуур, Хайлаар хотод аялах эрх 2 хожихын зэрэгцээ СУПЕР АЗТАН гэр бүлийн жийп машины эзэн болох юм.
“Дэлхийн Монгол продакшн” болон “Дэлхийн Монгол аялал”-аас “Тэнгэрлэг аав” нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчиддээ хүргээд байгаа билээ. Аав хэмээх хариу нэхдэггүй ачлалт хүмүүний яруу алдарыг ухаарлын үгтэй дайх уг нэвтрүүлэгийг санаачлахдаа цаашид аав хүнийг баярлуулах олон ажил өрнүүлнэ хэмээн зорьсон гэдэг. Үүний нэг нь 2017 оны 3-р сарын 16нд Монгол бөхийн өргөөнд 19:00 цагаас болох “Тэнгэрлэг аав” нийтийн дуучдын нэгдсэн хүндэтгэлийн тоглолт юм. Уг тоглолтонд Монгол Улсын Ардын Жүжигчин, Гавьяатууд, МУСТА дуучид гээд олон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн олон уран бүтээлчид ая дуугаа өргөж аавууддаа хүндэтгэл үзүүлэх юм.
Тоглолтын тасалбарыг Монгол бөхийн өргөөний касс болон ноён зууч 1900-1950 үнэгүй хүргэнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 89696969 89796969 89716969 89816969 дугаараас лавлах боломжтой.
Тоглолтын хүрээнд олон нийгмийн ажлуудыг өрнүүлээд байгаа. Та бүхэн дэлгэрнгүй мэдээллийг
https://www.facebook.com/DelkhiinMongol.production/ хаягаар авах боломжтой.