Монгол улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 104 жилийн ой тохиож байна. 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь тавигдаж, өдгөө 104 жилийн ойтой учран золгож байна. Энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон билээ.