8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль гууль болсон нь

2017-03-06 09:49:00

Цагаан сарын шинийн 5-ны буюу гуравдугаар сарын 3-ны өдрөө монголчууд бид хараар будчихлаа. Баянзүрх дүүрэг дэх “Засгийн эрхийг” авахын төлөө цэрэг цагдаагийн хүчээр түрэмгийлэн авсан хэмээн дүгнэж болохоор байна. Учир нь ингэж түрэмгийлэн дайрахгүй бол "засаг" авч чадахааргүй байсан. Ийм хэмжээний эрсдэл гарна гэдгийг тэд анхнаасаа тооцоолсон. Энд үйл явцад хууль бус үйлдлүүдээс илт ажиглагдсан. Цагдаа нар дүрэмт хувцасныхаа энгэр дээрх нэр, хувийн дугаараа авчихаад очиж бужигнуулсан.

Ойрын хэдэн жилд будлиан бужигнааны үед нулимс асгаруулагч, цахилгаан бороохойтой тулалдаан болж байхыг харсангүй. Тэгвэл энд нулимс асгаруулагч, цахилгаан бороохойг дур зоргоороо хэрэглэсэн.

Тэнд хэн байхаас үл хамаарсан. Цагдаа нарт эмэгтэй, эмгэн настай, жирэмсэн эмэгтэйг үл хамааран цацаж, жанчиж байлаа. Баянзүрх дүүргийн Тамгын газрынг эзлэн авангуутаа бүх камеруудыг цагаан цаасаар скочдож далдлах нь хэр үнэнд нийцэх бол. Энэ бүгд гуравдугаар сарын 2-нд Хотын дарга Су.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар МАН-ын Э.Бат-Амгаланг батламжилснаас үүдсэн хэрэг. Хотын дарга буруу шийдвэр гаргасан нь иргэн цагдаа нарын хоорондын мөргөлдөөн гарах үндэс нь болсон. Хэнийх нь хэлсэн нь, гаргасан шийдвэр нь зөв юм бэ гэдгийг нотлоход тун бэрх байна. АН, МАН аль аль нь өөрсдийгөө шийдвэрийг өмгөөлсөн мэдээлэл хийсэн.

МАН-“Баянзүрх дүүргийн ИТХ-аас албан ёсоор бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн 35 төлөөлөгчийн шийдвэр Нийслэлийн Засаг даргад ирсэн. Энэ 35 төлөөлөгчийн оролцсон хуралдаанаас нэр дэвшүүлсэн хүн нь Э.Бат-Амгалан. Ийнхүү дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн Э.Бат-Амгаланг Хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн Засаг даргаар томилсон” гэсэн.

АН- “2016 оны дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд нийт 41 мандаттай сонгуулиас АН 22, МАН 19-н төлөөлөгчтэй болсон. Сонгууль эхний санал хураалтаараа ирц хүрээгүй. Нийт 28 хороотой. Үүний 24 хорооны ирц хүрээгүй. Аравдугаар сарын 23-ны өдөр сүүлийн буюу хоёр дахь санал хураалт болсон. Аравдугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо зургаан нэр дэвшигчийг хассан тогтоол гаргасан байдаг. Энэ зургаан нэр дэвшигчийг хассан тогтоолоо нууцаар үйлдээд АН-д ч мэдэгдсэн зүйлгүй нээлттэй бусаар зүгээр л тогтоол гаргаад дарчихсан.

Гэтэл анхдугаар хуралдаан хуралдах болоход МАН-ын төлөөлөгч нар зургаан хүнийг хассан гэсэн тогтоолоо танилцуулсан байдаг.  Эндээс хууль гууль болсны нэг жишээ. Хэрвээ нийслэлийн сонгуулийн хороо АН-ын зургаан нэр дэвшигчийн нэрийг хассан бол тухайн үед албан ёсоор мэдэгдэх учиртай. Тийм зүйл болсонгүй.Харин тэр тогтоолыг МАН-аас сонгогдсон хэдэн нөхөд халаалслаад л явж байдаг. Тэгээд дурын үедээ гаргаж сүр дуулиан болгож байдаг нь ямар учиртай юм бол оо.

АН-ынхан нотолсон бичлэгийг олон нийтэд ил болгоно гэсэн. Цагдаагийн байгууллагыг ашиглаад дүүргийн Сонгуулийн хорооны дарга яаж сонгуулийн ажлаасаа зугтааж буйг нотолно.

 Мөн тэдэнд Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн хоёрдугаар сарын 6-ны өдрийн тогтоол байна. Энэ тогтоолд Ганчимэгийг нэрсийн жагсаалтаас хасаж болохгүй гэсэн шийдвэр нь гарсан. Гурван шатны эцсийн шүүхээр эдгээр АН-ын нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасаж болохгүй гэсэн шийдвэрүүд гарсан. АН ялчихсан ч тэд хяналтын шат уруу давж заалдсан байдаг. Гэсэн ч анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн аж. АН-ын нэр дэвшигчдийн гэм буруутай нь тогтоогдсонгүй гэдэг шүүхийн шийдвэрүүд зургаан тогтоол дээр гарсан. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд АН-ын төлөөлөл 40-өөд шүүх хуралд орлоо. 40 шүүх хурлын бүх шийдвэрүүд АН-ын талд гарсан аж. Бүх шатны Захиргааны шүүхээр баталгаажсан нь цаасан дээр хар мөрөөр буусан нь лавтай биз.

Монголчуудаа хуулиа мөрдөж, төрт ёсоо дээдэлмээр байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАН-ын бөхчүүд
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаа
2017/03/07 150.129.142.120
зочин
Хотын дарга гээд уурлаад байдаг хүнд уншуулахсан
2017/03/07 103.212.119.84