8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-д ажиллах иргэдийг бүртгэнэ

2017-03-06 12:57:15

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл үргэлжилж байна. Солонгос улсаас 2017 онд бүртгэх хүний тоо 8000, сонгон шалгаруулж авах хүний тоог 1500 гэж тогтоожээ. Иймд иргэдийн тэнцэх оноо өндөр байхаар харагдаж буй учраас зөвхөн солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтад сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг холбогдох байгууллагаас зөвлөв.

Энэ жилийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл явагдах юм байна. Харин гуравдугаар сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр бүртгэхгүй аж. 

Бүртгэлийг байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж бүртгүүлнэ гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирэх юм байна.

  • Бүртгэлийн маягт
  • Бүртгэл явагдах газраас иргэдэд үнэгүй олгоно.
  • Бүртгэлийн маягтыг англи хэл дээр гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх;
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авхуулсан байх)
  • Шалгалтын хураамж төлсөн баримт

Шалгалтын хураамж: 24 ам.доллартай тэнцэх төгрөгөөр тушаана.

Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авчирна. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбар авахгүй) Төлбөрийг зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны гуравдугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд төлнө.

  • Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд шалгалтын хураамжийг буцаан олгоно. Бүртгэлийн дараа хураамж буцаан олгохгүй. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)

БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1977 оны 3 дугаар сарын 7-ноос 1999 оны 3 дугаар сарын 6-ны хооронд төрсөн иргэд;
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл