Монгол Улсын Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын алба хаагчдаас бүрдсэн мотобуудлагын батальоны VI ээлж Өмнөд Судан улсад үүргээ амжилттай гүйцэтгэж байна.Өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдрийн лхагва гаригт, Өмнөд Суданы Бентью хотноо энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монгол Улсын батальоны цэргүүд дотоодын дүрвэгч 50 хүний амь насыг болзошгүй аюулаас аварсан байна. Төлөөлөгчийн мэдэгдсэнээр, лхагва гаригийн үдэш фермийн ойролцоо цэргийн хувцастай хүмүүс дотоодын дүрвэгч 11 иргэнийг зодож, биед нь халдсан хэрэг гарчээ. “Монбатт” нэрээрээ алдартай Монголын батальоны цэргүүд үүргээ амжилттай биелүүлсэн байна.