“Монгол хоолны соёлын өдөр” энэ сарын 19-ний өдөр болно. Энэ үеэр 81 давхар тавгийн идээ засч, Гиннесийн номд бүртгүүлэхээр болжээ.Ингэхдээ нийт 2600 боовыг 32-оор 81 үеэр засах аж. Харин идээг засахдаа Австри технологийн хүний биед хоргүй, хүнсний зориулалтын хавтан сонгож 1.5 метрийн өргөнтэй суурь хийх юм байна. Идээг 81 давхараар засахад 3.70 метрийн өндөртэй болохоор тооцоожээ.
81 үе идээ засч, Гиннесийн номд бүртгүүлнэ
2017-03-07 08:50:14