Москвагийн цагдаагийн газраас тус улс дахь Монголын ЭСЯ-ны байранд хууль бус мөрийтэй тоглоом, казино ажиллуулж байсныг илрүүлж эрүү үүсгэсэн байна. Цагдаагийн газрынхан гэрчийн мэдүүлгээр йога хичээллүүлдэг гэх газрыг хараандаа авчээ. Гэрч тус газрын хонгилын өрөөнд мөрийтэй тоглоом, казино ажиллуулж байсан байна. Ингээд цагдаа нар мэдээллийг шалгахаар нэрийн хуудсан дээрх хаягийн дагуу очсон байна. Түүнд, “Хүндэт Александр танаа, завтай үедээ манай йогаар үйлчлүүлээрэй” гэж бичсэн байжээ. Хачирхалтай нь тус газар Монгол Улсын консулын газрын байрладаг барилга болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл дээрх йога хичээлийн байр болон Монголын ЭСЯ нь нэг хаяг дээр байршиж байсан байна.
Москва дахь Монголын ЭСЯ-ны байранд хууль бусаар мөрийтэй тоглодог нь илэрчээ
2017-03-07 09:29:00