УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг өнгөрсөн сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газраас саатуулж, цагдан хорьсон билээ. Улмаар хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай байдаг. Иймд уг заалтын дагуу тэднийг өнөөдөр суллах уу, эсвэл хорих хугацааг сунгах уу гэдгийг хэлэлцсэн байна. Улмаар Б.Гарамгайбаатар нь эрүүл мэндийн шалтгаантай байгааг харгалзан үзэж батлан даалтад гаргасан байна. Харин сэжигтнээр татагдсан Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргасан байна.
Б.Гарамгайбаатар эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гарлаа
2017-03-07 09:44:56