Малын гоц халдварт шүлхий өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт гарсны улмаас аймгуудын Мал эмнэлэг, үржлийн газраас 2000 малыг устгалд оруулсан байна. Шүлхий өвчин дэгдсэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нийт 3.8 сая тун вакцин хүргүүлж, дөрөв гаруй сая малыг вакцинд хамруулжээ.
Хэнтий аймагт нэмж 800 мянган малыг вакцинжуулахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар дээрх аймгуудын 10 суманд хорио цээрийн дэглэм тавигдаагүй байна. Мал эмнэлэг, үржлийн газрын мэдээлж байгаагаар ирэх 10-ны өдөр хорио цээрийн дэглэм цуцлагдах төлөвтэй байгаа аж.