Зүүн аймгуудад малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчин дэгдсний улмаас хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Өнгрөгч амралтын өдрүүдэд ОБЕГ-ын даргийн тушаалаар тухайн чиглэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлаад нээсэн.
Тэгвэл Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт шүлхийгээр өвчилсөн 2000 тооны малыг устгалд оруулж, дөрвөн сая гаруй малыг вакцинжуулжээ. Одоогийн байдлаар Булган аймгийн Могод, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Сайншанд, Мандах сумд, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм баг, Түвшинширээ сум, нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоосон нь үргэлжилж байна.