8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: 25 унаач хүүхэд амь насаа алджээ

2017-03-07 12:58:00

Монголын ирээдүй үр хойчийнхоо хүүхэд насыг хайрлая. Тэднийг хамгаалья. Үндсэн хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийг нь хүндэлмээр байна. Хурдны морь унуулахыг хориглож, тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалах нэн шаардлагатай. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халтай хүүхдийн хөдөлмөрийн бусад тэвчишгүй хэлбэрийн нэгэн адил хурдан морь унахыг хүүхдэд хориглохыг уриалж, хурдан морьдын уралдаанаас үүдэлтэй харамсмаар тоо баримтаас бид онцлох 30 ишлэлийг хүргэж байна.

  1. Жил бүр хоёр унаач хүүхэд амь насаа алддаг.
  2. 1996-2006 онд 17 хүүхэд, 2006-2008 онд хоёр хүүхэд, 2012-2014 онд 6 хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алдсан.
  3. 25 унаач хүүхэд амь насаа алджээ..
  4. Жил бүр 300 унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирдог.
  5. Жилд дундаар хоёр унаач хүүхэд амь эрсэддэг гэж үзвэл 1996-2016 оны хооронд буюу сүүлийн 20 жилд дээрх 25 хүүхдээс гадна 10 хүүхэд, нийт 35 хүүхэд амь эрсэдсэн байж болзошгүй юм.
  6. Унаач хүүхэд амь эрсэдсэн тохиолдлыг хууль хяналтын байгууллага шалгадаггүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй байна.
  7. Хавар уралдаж байна уу, зун уралдаж байна уу гэдгээс үл хамаарч хүүхэд мориноосоо унаж гэмтдэг.
  8. 2006-2008 онд унаач хүүхэд мориноос унасан тохиолдол 101 бүртгэгдсэн бөгөөд 40 хүүхэд гэмтжээ.
  9. 2012-2014 онд жилд дунджаар 300-320 унаач хүүхэд мориноос унаж бэртсэн.
  10. 180-220 хүүхэд нь хүнд хэлбэрийн бэртэл авч, эмнэлэгт хэвтжээ. Эндээс харахад хурдан мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо жилээс жилд өсөж байгаа ажээ.
  11. 1996-2006 онд 17 хүүхэд хурдан морины уралдааны явцад мориноосоо унаж амь эрсэдснээс зургаа нь зун (намар), хоёр нь хавар (өвөл) тохиолдсон байх бөгөөд үлдсэн 9 тохиолдол хэзээ болсон нь тодорхойгүй.
  12. 2007 оны долдугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн Өлзийт хороололд болсон уралдааны үеэр 12 настай хүүхэд мориноосоо унаж тархины хүнд гэмтэл авч байжээ.
  13. 2006-2008 онд унаач хүүхэд мориноос унасан тохиолдол 101 бүртгэгдсэн бөгөөд 40 хүүхэд гэмтжээ. 2012-2014 онд жилд дунджаар 300-320 унаач хүүхэд мориноос унаж бэртсэн, түүнээс 180-220 хүүхэд нь хүнд хэлбэрийн бэртэл авч, эмнэлэгт хэвтжээ.
  14. Эндээс харахад хурдан мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо жилээс жилд өсөж байгаа ажээ.
  15. Аль ч улирлын морин уралдаанд хүүхдийн толгой болон мөч гэмтэх, яс хугарах, дотор эрхтэн доргих, өвчлөх нь түгээмэл ажээ.
  16. Морь унаснаар механик гэмтлээс гадна, дотор эрхтэн, арьс нүүрэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар нэгдсэн судалгаа байдаггүй.
  17. Хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсч, мөн төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүрэх аюултай.
  18. Унаач хүүхдүүд сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чаддаггүй. Олон унаач хүүхдийг жилийн ихэнх сард сургуульд явуулалгүйгээр хурдан морь унуулдаг гэдэг.
  19. Хаврын уралдааны үеэр унаач хүүхдүүд ихэнхдээ 30 хүртэл хоног хичээлээс чөлөө авдаг, тасалдаг бөгөөд тэдний чанартай боловсрол эзэмших эрх нь зөрчигддөг.
  20. Унаач хүүхдүүдийн дийлэнх хичээлдээ тааруу үнэлгээ авдаг, хоцрогддог, хичээлээ нөхөж чаддаггүй, сургуулиас завсарддаг байна.
  21. Сайн боловсрол эзэмшээгүй эсхүл сургууль завсардсан хүүхдүүд хурдан морь унах нас нь өнгөрсний дараа уяачдын эсхүл бусдын мал маллах, гэрийн ажил хийх зэргээр амьжиргаагаа залгуулдаг
  22. Олон унаач хүүхэд мориноос унаж хүнд гэмтсэний улмаас насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болдог нь харамсалтай.
  23. Өвөрхангай аймагт 2004 онд зохион байгуулагдсан уралдаанд 12 настай эмэгтэй хүүхэд мориноосоо унаж, түнх, булууны яс нь хугарч, хөлгүй болж, байнгын тахир дутуу болсон бөгөөд эмчилгээний зардал байхгүйгээс гадаадад явж эмчлүүлж чадаагүй.
  24. Засгийн газрын 2005 оны 119-р тогтоолоор батлагдсан “Хурдан морины уралдааны дүрэм”-ээр унаач хүүхдүүд нь 7-оос дээш настай байхаар заасан.
  25. Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж буй морин уралдаанд хамаардаг бөгөөд бусад морин уралдаанд насны хязгаар байхгүй байна.
  26.  Аймаг, сум, багийн төвшний эсхүл ой тэмдэглэх зэрэг бусад уралдаанд 5-7 насны хүүхэд хурдан морь унадаг байна.
  27. 1996-2006 онд эндсэн 17 унаач хүүхдийн нэг нь 5 настай байжээ. Судалгаанд хамрагдсан 529 хүүхдийн 68.4 хувь нь 5-7 наснаасаа хурдан морь унаж эхэлсэн хэмээн хариулсан байна.
  28. Амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, сурч боловсорч чадаагүй хүүхдүүдийн нас нь 5-18-н хооронд байгаа учраас томоохон уралдаанд бүх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох шаардлагатай байна.
  29. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182 дугаар конвенцын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шууд хүсэлтэд уралдааны морь унах нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд аюултай буюу осолтой гэдгийг дурьдсан.
  30. Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдүүдийг морь уралдаанчаар ажиллуулахгүй байх тал дээр анхааран дорвитой арга хэмжээ авахыг хүссэн байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Дэлхий даяаараа насанд хүрсэн хүнээр морь унуулдаг болсон юм шигээ
2017/03/07 103.212.119.84
Ganba
Энэ бүдүүн гахайнууд өөрсдөө морио унаад уралдаач
2017/03/07 66.181.191.180
hun
uyachid oorsdiinhoo huuhduudiig yasan ch uralduuldaggui shuu dee ardiin huuhduudiig zoliond yvuulj baina daa
2017/03/07 124.158.92.27
111
Одоо тэгээд хүүхдийг хүчээр морь унуулаагүй, өөрөө сайн дураараа унасан гээд солиорцгоогоод эхэлнэ дээ. 7 настай хүүхэд өөрөө яаж эрсдлээ тооцож чадах вэ дээ
2017/03/07 202.9.42.195
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 9