8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал төлөлтийн үеэр цасан болон шороон шуургатай байх нь

2017-03-08 09:10:00

Одоогийн байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд буюу нутгийн хойд хагаст болон Алтайн цаад сумдад 10-53 см зузаан, нягтарч хатуурсан цастай байна. Цас, зудын байдлыг Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу үнэлсэн дүнгээс үзэхэд нийт 13 аймгийн 54 сум зудын, 16 аймгийн 74 сум зудархуу байдалтай байна.

Цас, зудтай байгаа дээрх аймаг, сумдын зарим нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр мал хаваржилт хүндэрч эхлээд байна.

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур төвийн нутгийн хойд болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Хэрлэн голуудын хөндийгөөр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгуудын хил залгаа нутаг, Галба, Өөш, Долоодын говиор дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орохоор байна. Мөн сарын дунд үеэс говь, тал хээрийн нутгаар үе үе хүчтэй салхилах мэдээ гарсан.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг зөвлөж байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment